Улсын онцгой комиссын хуралдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутан халуурч байна” гэх мэдээлэл гарсан байна.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна” гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.
Мөн “Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм. Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу…” хэмээв.
Н.БАТАА