Яг одоо энэ цаг мөчид Улсын онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдах гэж байна. УОК-ын хуралдааны дараа Засгийн газар ч мөн хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, иргэд олон нийтдээ танилцуулах талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээд байна.
Хүн амын төвлөрөл ихтэй нийслэл Улаанбаатар хотод коронавирусийн дөрвөн тохиолдол илрээд байна. Хэдийгээр Монгол Улс дотооддоо ийнхүү халдвар илэрч байгаа ч гэсэн төр засгийн байгууллагаас эрсдэлт нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөө аль хэдийн бэлэн болчихсон төлөвлөгөөний дагуу бүхий л ажил явагдаж байгааг дахин дахин иргэддээ сануулж байна. Мөн иргэд орлон нийтийг айж сандралгүй, бодит албаны эх сурвалжийн мэдээллийг авч, тайван амгалан, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хөл хөдөлгөөнөө хорих талаар зөвлөсөөр байна.