Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх сургалтын бүртгэл хийж буй байршил өөрчлөгдлөө

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх “Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын төсөл”-ийн хүрээнд “Бүтээгч” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа үнэ төлбөргүй мэргэжил олгох сургалт түр хугацаагаар хойшилж, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Мэргэжил сонголт:
– Галт тэрэгний үйлчлэгч
– Ачаа вагон хүлээлцэх кассир
– Вагоны засварчин
Сургалтын хугацаа:
– Онол 21 хоног /танхим/, дадлага 30 хоног
Бүрдүүлэх материал:
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар
– 2 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/
Тавигдах шаардлага:
– Налайх дүүргийн харьяалалтай иргэн
– 18-35 насны иргэн /хүйс харгалзахгүй/
Бүртгэл явагдах газар:
– Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 215 тоот /Бүртгэл өдөр бүр 09:00-17:00 цаг хүртэл явагдана/
Улсын онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн амны хаалтаа зүүж үйлчлүүлнэ үү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн