Монгол Улсад ковидын халдварын тоо огцом нэмэгдэж байна. үүнд Буриад улсын хяналт сул байгаа нь багагүй нөлөөлж байна гэж эрх бүхий хүмүүс мэдэгджээ. ЭМЯ-ны мэдээллээс иш татан ИА REGNUM-д мэдээлснээр халдвар ихэвчлэн Хиагт-Алтанбулаг хилийн бүсээс орж ирсэн жолооч нарт тархсан байна.
“Сүүлийн гурван өдрийн дотор 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 нь эерэг хариутай гарлаа. 59 настай Оросын иргэн, 56 настай Белоруссын иргэн, Монголын гурван иргэн бүгд холын тээврийн жолооч нар. Эндээс харахад Хятадад үүссэн нөхцөлд тавих хяналт муу байна. Монгол жолооч нар Улаан-Үд хотоор чөлөөтэй зорчиж, бараа цуглуулж байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгджээ.
Монголын төрөөс Алтанбулаг сумыг өндөр эрсдэлийн бүсэд байрлаж байна гэж үзэж байна. Энд COVID-19-ийн илрүүлэг шинжилгээ хийж байна. Түүнчлэн хилийн бүсийг бүрэн хаах асуудлыг ч хэлэлцэж байна.
Эх сурвалж: m.gazeta-n1.ru
Э.МАРТ
1 comment
Хиагтад гэж хэлсэн шүү дээ