Халдвар илрээд байгаа хоёр хүнтэй уулзсан “1-р хавьтал”-ын 24 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийгээд байна.
Эдгээр иргэдийн хоёрынх нь шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “24 хүнийг эхний ээлжинд тусгаарлан шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр халдварын илэрсэн иргэний хадам ээж болон дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүний уулзсан 1-р хальталд тооцогдох хүмүүсийг судлах тандалт судалгааны ажил хийгдэж байна. Судалгаа хийх нь цаг хугацаа шаардсан асар их ажил байдаг.
Хэвлэлийн мэдээлэлд албан ёсоор нэгдсэн журмаар мэдээлэл өгөх нь бидний ажилд хөнгөн байна. Тэгэхгүй бол бидэн рүү утасдаад үндсэн ажилд ачаалал өгч байна. Хэвлэлийнхэн ингэж залгаж, бидэнд ачаалал үүрүүлэхгүй байхыг хүсье” хэмээв.