Катарын тусламжийн сан БНХАУ дахь Хятадын элчин сайдын яамаар дамжуулан Монгол Улсад коронавирусний цар тахлын үед эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүллээ. Тусламжийн бичгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хандив, гадаад зээл хариуцсан хэлтэст гардуулжээ.
Катарын тусламжийн сан нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Ойрх Дорнод төдийгүй Ази тивд эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тусламж үзүүлдэг байгууллага юм.