Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийг улс, орон даяар өрнүүлж, шилдгүүдийг тодруулаад байна. Фестиваль нэг сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд уралдаанд гоцлол, цөөхүүл, хамтлаг гэсэн хэлбэрээр нас харгалзахгүй явагдав.
Б.Баянзул 11,023 лайк, 2074 комент, 4537 шейр шейр авч сошиал орчинд үзэгчдийн ташаалд нийцсэн оролцогч болсон байна.
Онлайн фестивальд нийслэл, 21 аймгаас нийт 110 гаруй бүтээл ирүүлснээс таван оролцогчийг шилдгээр шалгаруулжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэргэдэх хөгжмийн уран сайхны зөвлөлийн гишүүд хамгийн олон хандалт авсан оролцогчдоос ур чадвар, бүтээлч хандлага, олон нийтийн хандалт зэргийг харгалзан шилдгүүдийг шалгаруулсан байна.
Үүнд:
1-р байр Дорнод аймаг Улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэгийн хамт олон Зохиол: Монгол ардын дуу “Хар морь”
2-р байр Орхон аймаг Улсын тэргүүний 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон Зохиол: Э.Чойдог “Жалам хар” үндэсний болон цахилгаан хөгжим
3-р байр Увс аймаг Дархан III цэцэрлэгийн хамт олон Ч.Загиржав “Увсын магтаал”
Тусгай байр Баянхонгор аймаг ХБХ-ийн цэцэрлэг Б.Баянзул
Зохиол: Ая Э.Цэрэв “Нэг л мэдэхэд уулзана даа”
Тусгай байр Говьсүмбэр аймаг 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д.Энхтулга
Зохиол: Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Б.Доржцэрэн “Хамгийн дундаас онцгой”, Монгол ардын дуу “Гоож нанаа”
“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагааны үеэр “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийн шилдгүүдийн шагнал гардуулах ёслол болох юм. Уг арга хэмжээг нийгэмд эерэг хандлагыг түгээх, монголын хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилыг цахим орчинд нэмэгдүүлэх, сурталчлах, хөгжимчид, хөгжим сонирхогчдын бүтээлч хандлагыг дэмжих, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Н.БАТАА