БНСУ-д улирлын томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 101 хүрсэн талаар Yonhap мэдээллээ. Ийнхүү нас барсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байсан тухай улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Энэ мэдээлэл тус улсын иргэдийн нэлээн сандраагаад байгаа бөгөөд Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв нас барсан нийт тохиолдлоос 97 нь томуугийн вакцинтай бараг хамааралгүй талаар мэдээлэлдээ дурьджээ.
Мөн нас барсан хүмүүсийн 84 нь 70-аас дээш настай, ес нь 60 гаруй настай, найм нь 60-аас доош настай байсан аж.
Э.МАРТ