Монгол Улсын Засгийн газраас “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журам”-ыг батлуулаад байна.
Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах харилцааг зохицуулах журмаар харьяа сургууль байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, үр ашигтай, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй, улсыг хөгжүүлэх төлөвлөлт, стратегийн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн, салбарын хөгжил, чанарын шинэчлэлийг хурдасгахад үр нөлөөтэй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц байх ёстой гэжээ.
Тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн болон политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож эхэлжээ. Орон нутагт харьяа сургууль байгуулахад тавигдах шаардлага, хүсэлт гаргах зохион байгуулахыг энэхүү журмаар зохицуулах аж.