Хүрэн манжин хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Хүрэн манжин нь зүрх судас, чихрийн шижин, цаашлаад хорт хавдраас хүртэл хамгаалах ид шидтэй ногоо юм. Ингээд та бүхэндээ хүрэн манжингийн ач тусын талаар тайрлбар зөвлөгөө хүргэж байна.
Нэг. Цусны даралтыг бууруулдаг
Эрдэмтэд цусны даралт нь ихэсдэг хүн өдөртөө хүрэн манжингийн шүүсийг наймаас доошгүй балга ууснаар даралт багасдаг байна. Учир нь энэ ногооны шүүс таны цусан дахь систолик, диастолик буюу зүрхний агшилт, сулралтын үеийн даралтанд нөлөөлж чаддаг ид шидтэй аж.
Хоёр. Тамир тэнхээг нэмэгдүүлнэ
Хүрэн манжингийн шүүс нь зөвхөн зүрхэнд ач тустайгаас гадна хүний биеийн тамир тэнхээг нэмэгдүүлдэг болохыг мөн л судалгаагаар тогтоожээ. Учир нь хүний биеийн цусан дахь азотын исэл хэт ихэдсэнээс болж бид чихрийн шижин зэрэг төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг бөгөөд хүрэн манжингийн шүүсийг өдөр бүр ууснаар цусан дахь азотын ислийн хэмжээ хэт ихэсгэж, багасгахгүйгээр тогтвортой зохицуулагдах боломжтой болдог байна.
Гурав. Зүрхний дутагдалтай хүн хэрэглэхэд нэн тохиромжтой
Хүрэн манжинтай холбоотой өөр нэг сонирхолтой туршилт бол зүрхний дутагдалтай хүнд энэ гайхалтай ногооны шүүсийг уулгаж үзсэн явдал. Өвчтөн хүрэн манжингийн шүүсийг ууснаас хоёр цаг орчмын дараа зүрхний булчингийнх нь идэвхтэй ажиллагаа 13 хувиар нэмэгдэж байжээ. Тодруулбал зүрний булчингуудын үйл ажиллагаа сайжирч цус шахах процесс нь сайжирдаг гэсэн үг юм.
Дөрөв. Сэтгэцийн өвчнөөс сэргийлдэг
2011 оны судалгаагаар хүрэн манжингийн шүүс нь ахмад настай болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тархин дахь аливаа зүйлийг сэтгэн бодох хурдыг нь нэмэгдүүлж байгааг тогтоосон байна. Учир нь сэтгэцийн өвчтэй хүмүүс болон өндөр настай ахмадуудын сэтгэн бодох чадвар удаашрах хандлагатай байдаг аж.
Тав. Таргалахаас айж байвал хүрэн манжингийн шүүс уу
Хүний биеийн калори буюу уургийг тэнцвэржүүлж чаддаг ховорхон үйлчилгээ мөн л хүрэн манжингийн шүүсэнд агуулагддаг. Тиймээс та огцом таргалахаас, эсвэл хэт турахаас айдаг бол энэ гайхамшигтай шүүсийг өдөр бүр хэрэглээрэй. Хүрэн манжингийн шүүсийг хоолны дэглэмтэй хослуулж чадвал хэвийн жингээ барихад тун чухал нөлөө үзүүлнэ.
Зургаа. Калийн дутагдлыг нөхөж чадна
Бидний биед зайлшгүй хэрэгцээтэй байдаг элемент бол кали. Тэгвэл хүрэн манжингийн шүүс таны биед дутагдаж буй калийн хэрэгцээг нөхөж чадна. Кали бол хүний мэдрэлийн булчингуудыг зөв ажиллахад хамгийн чухал үүрэгтэй бодис гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүмүүс бидний бие калийн дутагдалд орсноор ядарч сульдах, улмаар нойргүйдэхэд хүрдэг аж.
Долоо. Витамины цуглуулга гэж хэлж болно
Хүрэн манжин нь олон төрлийн витамин, ялангуяа С витаминыг бидний биед ихээр өгч чадна. Ингэснээр шархыг эдгээх, цусан дахь төмрийн шингээлтийг дэмжих үүргийг давхар биелүүлж чаддаг байна.
Найм. Элэгний сайн хамгаалагч
Хүний элэг зөвхөн архи, согтууруулах ундаанаас болж өвддөг эрхтэн биш. Элэг нь өөрөө хэт ачааллаас болж өвддөг эрхтэн юм. Архидалтаас гадна буруу хооллолт, тамхидалт, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг үүнд хамаарна. Харин та биднийг элгээ хэт ачааллаас хамгаалахад мөн л хүрэн манжингийн шүүс тусална. Уг шүүсийг өдөр бүр ууснаар дээрх буруу зуршлуудтай холбоотой гаднын халдлагаас элгээ зохих хэмжээгээр хамгаалж болно хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Мөн хүрэн манжингийн шүүс нь хоол идсэний дараа элгэнд хүрч очдог өөх тосны хэмжээг багасгах үйлчилгээтэйг туршилтаар нотолжээ.
Ес. Хүний биеийн гол “дайсан” холестириний ч бас “дайсан”
Хэрвээ таны цус холестерин ихтэй бол хүрэн манжингийн шүүсийг тогтмол хэрэглэснээр энэ аюулт дайснаасаа ангижирч болно. 2011 оны судалгаагаар энэ төрлийн шүүс нь хүний бие дэх сөрөг холестерин болон триглицеридийг багасгаж, эсрэгээрээ бидний биед шаардлагатай эерэг холестеролыг нэмэгдүүлдэг болохыг баталжээ. Учир нь хүрэн манжингийн шүүсэнд холестеринийг зохицуулах чадвартай флавоноид маягийн фитонутриентүүд агуулагддаг байна.
Арав. Жирэмсэн эмэгтэй болон урагт онцгой сайн
Хүрэн манжингийн шүүс нь фолийн хүчлийг ихээр агуулдаг учраас B витаминээр баялаг. Зарим туршилтаар жирэмсэн эмэгтэйн ураг дутуу тээгдэх аюулаас энэ ногооны шүүс хамгаалдаг байж тун болзошгүй ч одоогоор үүнийг нарийн тогтоогоогүй байна. Тиймээс заавал дутуу тээлттэй гэхгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүд хүрэн манжингийн шүүсийг тогтмол ууснаар биед нь сайн эмчилгээ болж чадна гэдгийг эрдэмтэд батлан хэлж байна.
Эцэст нь хэлэхэд энэ ногооноос гарган авсан шүүс нь чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдраас зохих хэмжээгээр хамгаалж чадах ид шидтэй гэдэг нь аль хэдийнэ батлагдсан юм. Хамгийн гол нь ганц нэг удаа биш, тогтмол удаан хугацаагаар хэрэглэж заншихыг мэргэжлийн хүмүүс сануулж байна.
Updown.mn