Ерөнхий сайд асан С.Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг шүүх хурал өнгөрөгч долоодугаар сард болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон.
Улмаар С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол, яллагдагч Ч.Даваанямд Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Тус шийдвэрийн дагуу АНУ-ын Нью-Йорк, Манхеттан хотуудад байх тэдний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтийг манай улсаас АНУ-ын хуулийн байгууллагад хүргүүлсэн байна.
Дээрх хөрөнгийг хураан авч, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан хэдий ч яг одоогийн нөхцөл байдалд хууль эрхзүйн боломж байхгүй гэдгийг хэлж байна. Учир нь, С.Баяр нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж хоёр дахь шатны шүүхэд хандаад байгаа ба уг хурал энэ долоо хоногийн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр болохоор тов гараад байгаа гэж эх сурвалж мэдээллээ