“Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
“Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад байгаа юм. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг доор заасны дагуу буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”,
18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн”
Эх сурвалж: Шүүхийн мэдээ