Оросын дээд боловсролын диплом тодорхой хугацаанд хүчинтэй болж магадгүй. Энэ санаачилгыг Ерөнхийлөгчийн тоон хөгжлийн тусгай төлөөлөгч Дмитрий Песков гаргажээ.
“Дипломыг үлдсэн бүхий л амьдралынх нь турш хүчинтэй олгодог нь байж боломжгүй зүйл. Төгсөгч 10 жилийн дараа сурсан юмныхаа 95 хувийг мартаагүй байна гэж хэн хэлсэн юм бэ. Төгсөн олж авсан мэдлэгээ хадгалж, 10 жилийн турш идэвхтэй байлгана гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс дипломатыг “шаардлагатай” форматаар өөрчилж, мэдлэгийн одоогийн байдал, чадварыг нь харуулах ёстой” хэмээн Дмитрий Песков “Олтриг 20.35” төсөл боловсролын эрчимжүүлсэн сургалтын нээлтийн онлайн лекцийн үеэр мэдэгджээ.
Оросын Дээд боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ санаачилгаар одоогоор тайлбар хийгээгүй аж. Гэхдээ Боловсролын яам, орчин цагийн их дээд сургуулиуд дээд боловсролоос гадна насанд хүрэгчдийг сургах, тэдэнд шаардлагтай шинэ мэдлэг төлөвшүүлэх асуудлыг чухал ажлын нэг хэсэг гэж үзэж байгаа юм.