Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Өмнө бид Хятад буюу урд зүгт анхаарал хандуулж байсан бол одоо хойд талаас буюу ОХУ-д анхаарал хандуулах шаардлага их байна. Энэ хүрээнд УОК Баян-өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор эрсдэлийн судалгааны үнэлгээ хийж дуусгалаа.
Цагаан нуур боомын эрсдэлийг дүгнэж эрсдэлтэй гэсэн 7 тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан хариу нь сөрөг гарсан. Баян-Өлгийн коронавирус гараагүй байна гэсэн дүгнэлт хийлээ” гэлээ.
Мөн “ОХУ болон хил залгаа нутагт нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг уурын амьсгалаар салхи дандаа хойноосоо байгаа учир бидэн бодож тооцох сэргийлэх зүйл их байна. Иймээс энэ асуудлыг УОК-д танилцуулна”. Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх” гэв
Эрсдэл өндөр энэ байдал удахгүй аюултай байдалд хүргэж магадгүй учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг УОК-д бэлтгэн хүргэх гэж байна.
Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК–ын Шуурхай штаб, УОК-д өгч байна.
Түүнчлэн “Иргэд амны хаалтаа заавал зүүх, зүүгээгүй нэгэндээ шаардлага тавих хэрэгтэй байна. Бид бүхэн дотоодоо алдаагүй гэсэн хэнэггүй зангаас болж тайвширч болохгүй. Хэрэв ингэх юм бол гэнэдсэн асуудал болно. Одоо хамгийн хариуцлагатай анхаарал болгоомжтой байх цаг үе” гэсэн юм.
Л.Баяр