UPDOWN.MN сайт хөдөөгийн сайхан эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжоо өөрөө бүрдүүлж, бизнес хийх боломжуудыг санал болгож байна. Та бүхэн бидний санал болгож буй мэдээллүүдээс санаа авч, амьдрах орчноо, амьдралаа өөрчилж, орон нутагт сайхан амьдрах боломж байдгийг харуулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд ч гэсэн санаа байвал бидэнтэй хуваалцаарай. Фэйж хуудас: Орон нутагт сайхан амьдрах боломжууд
Ундны усны үйлдвэрлэл
Нийслэлт хотын иргэд крантнаас ус уухаа больж байна. Зөвхөн эрүүл мэнд, аюулгүй байдлаа бодоод тэр шүү дээ. Крантанд шүүлтүүр тавиулах нь үнэтэй бөгөөд байнга солих шаардлагатай байдаг. Тиймээс савласан ус нэлээд эрэлттэй байдаг нь янз бүрийн хэмжээтэй савласан цэвэр ус нийлүүлдэг хэчнээн компани байдгаас тодхон харагдана.
Ундны ус үйлдвэрлэгчид энэ салбарыг өрсөлдөөн ихтэй орчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс олон хэрэглэгчийг хамрахын тулд хүн бүр өөр өөр хэмжээтэй савлагаатайг сонирхдогийг тооцоолох нь чухал.
Усны хэмжээ нь мөн 0,5 литр, 5 литр гэх мэт өөр өөр хэмжээтэй байдаг шүү дээ.
Үүн дээр зөвхөн нэг хүн төдийгүй оффисууд байнга ус захиалдгийг тооцоолох хэрэгтэй.
Үйлдвэрлэлийг гурван хэсэгт ангилж болно. Тухайлбал, ундны ус үйлдвэрлэдэг бизнес эрхлэгч усаа гүний уснаас савлах, газрын гүнээс ил гарсан ус ашиглах юм уу шугамын усыг чанартай шүүлтүүрээр шүүх гэж ангилдаг.
Цех байгуулахад танд 100 орчим кв.м талбайтай байр, дээр агуулахын байр хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэлийн байр түрээслэх юм уу эх булагтайгаа ойр тусдаа үйлдвэр барих нь дээр.
Шаардлагатай тоног төхөөрөмж:
- Ус цэвэршүүлэх шүүлтүүр
- Эргэх осмосын систем
- Озонжуулах төхөөрөмж
- Ус юүлэх, бөглөх автомат машин
- Шошго наах автомат машин
Ийм үйлдвэрлэл явуулахад тийм ч хямд төсөр биш. Цагт 1,5 кубметр ус үйлдвэрлэдэг байхын тулд дор хаяж 1,5 сая рубль хэрэгтэй.
Нөгөө талаас үзэхэд бүтээгдэхүүний өртөг хямд байснаар сайн ашиг олно. Ийм шугамнаас гарсан бүтээгдэхүүний талыг ачиж, бүх барааг борлуулж, худалдааны суваг тогтмол болсон нөхцөлд 300 мянга хүртэлх рублийн ашиг олж болно. Ингэснээр гаргасан зардлаа амархан нөхөх боломжтой юм. Хамгийн гол худалдааны сувгаа олж, зогсоохгүй байх явдал юм.
Бид хөдөө орон нутагт мал маллангаа эдийн засгийн эрх чөлөөг өөртөө бий болгох сэдлүүдийг та бүхэндээ өгөх болно. Хүн амын хэт нягтаршил бий болсон хотод стресс дунд амьдрах уу? Уудам тал нутагтаа өөрийн ажлын байрыг бэлдэн стресс бухимдалгүй амьдрах уу гэдэг таниас өөрөөс чинь шалтгаална.
Шулуухан хэлэхэд хөдөөгийн эрүүл хөрс, эко орчноос, суусан газраасаа алт атган босох, хамгийн хурдан амьдралаа сэргээх, мөнгө хураах энгийн хэрнээ сэтгэлд шууд буух санаануудыг UPDOWN сайт та бүхэндээ цувралаар хүргэх болно.
БЭЛТГЭСЭН Н.ЦЭНДБАТ