Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ
“2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд нийт 1,816 сорьцод шинжилгээ хийхэд 12 хүний сорьцод коронавирус илэрлээ. Аравдугаар сарын 19-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээнд , аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ, аравнэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачааны машины жолооч ОХУ-ын иргэн, арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/, аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
Алтанбулгийн хилийн цаана байгаа Хиагт их анхаарал татаж байна. Тус газар ямар нэгэн хяналт хийгдэхгүй байна. Хяналт хийгдэхгүй байгаа нь биднийг эрсдэлд оруулж байна. Монгол жолооч нар цаана олон газраас бараагаа цуглуулдаг юм байна. Энэ нь эрсдэл үүсгэж байна. Хилийн цаана хяналт байхгүй байна.
Монгол улсад батлагдсан тохиолдолд 368 боллоо. Үүнээс 317 эдгэрсэн эдгэрлийн хувь 88 байна. 308 хүний ажиглалт тандалт дууссан байна. Хоёр хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр нутаг буцаасан. ХӨСҮТ-д нийт 77 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.
Л.Баяр