Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусээр булга өвчилсөн тохиолдолд дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдсэнийг тэмдэглэлээ. Даниас гадна Испани, Итали, Нидерланд, АНУ, Шведэд булга халдварт өртсөн гэнэ.
Шинэ төрлийн коронавирус амьтнаас гадна амьтны фермийн ажилтнуудаас ч илэрчээ. Амьтад өвчтэй хүмүүстэй хавьтсаны дараахан халдвар авсан гэж тэмдэглэж байна. Гэхдээ вирус амьтдаас тухайн төрлийнхөө амьтдад, бас хүнд халдах боломжтой. Булганд халдвар тархсанаар вирус генетикийн өөрчлөлтөд орж байна гэжээ.
Үүгээр ч барахгүй мутацлагдсан коронавирусээс болоод Их Британи улс арваннэгдүгээр сарын 7-наас даничуудад хилээ хааж байна. Гэхдээ британичууд Даниас ирж болох ч 14 хоногийн хөл хорионд зайлшгүй орох шаардлагатай.
Дани улсад зунаас хойш аравдугаар сарын дунд үе хүртэл хүмүүс мутацлагдсан коронавирусийн халдвар авсан 214 тохиолдол гарсан. Халдварын шинэ хэлбэр нь булганаас дамждаг бөгөөд эсрэг биет сул боловсруулдаг. Тиймдээ ч цаашид вакцины үр дүнд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Дани улс COVID-19-ийн тархалтыг зогсоохын тулд бүх булгаа устгаж байгаа аж.
Орчуулагч: Э.Март
Эх сурвалж: Mir24.tv