АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий Мелания АНУ-ын сонгуулийн үр дүнг зарласны дараа түүнээс салахаар бэлтгэж байгаа гэнэ.
Daily Mail-ын сэтгүүлчид Трампын гэр бүлийн туслах асан Омароса Маниголт-Ньюманы хэлснийг үндэслэн батлахдаа, Мелания эртнээс салах талаар бодож, Америкийн төрийн тэргүүнийг суудлаасаа буух цагийг хүлээж байсан гэжээ. “Хэрвээ Мелания асар их доромжлолыг тэсээд, явлаа гэхэд Трамп засгийн эрхэнд байгаа цагтаа түүнийг шийтгэх ямар нэгэн арга олж таарах байсан” хэмээн экс туслах нь мэдэгджээ.
Өөр нэгэн туслах Стефани Волкофф тэдний 15 жилийн гэрлэлтийг “гэрээ” төдийхөн зүйл байсан, эхнэр нөхөр хоёр Цагаан ордонд тусдаа унтлагын өрөөнд унтдаг гэж байлаа.
Харин Мелания Трампын хувьд Доналдтай гайхалтай харьцаатай гэж үргэлж баталдаг байв. Гэвч Америкийн сэтгүүлчид түүнийг гэрлэлтийн гэрээнээсээ болоод яах ч аргагүй байдалд орсон гэдэг. Мелания Трамп өмнө нь гэрлэлтийн дараах хэлэлцээр хүртэл хийж, хүүдээ эцгээс нь өв залгамжлал хүртээх асуудлыг хөөцөлдөж байсан гэдэг.
Э.МАРТ
Эх сурвалж: lenta.ru