Шинэ жилийн арга хэмжээг хориглосон УОК-ын шийдвэр гараад байгаа билээ. Тэгвэл уг хоригтой холбоотой тодорхой бус олон асуултууд байгаа бөгөөд Шадар сайд Я.Содбаатар хэрхэн хариулт өгсөнийг хүргэе.
Тэрбээр “Шинэ жилийн арга хэмжээг хориглосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн Онцгой комиссууд хуралдаж тодорхой журам гаргана. Өөрөөр хэлбэл, тус журмаар шинэ жилийн арга хэмжээнд юуг хамруулах вэ гэдэг тодорхой болно.
Нэгдсэн арга хэмжээг хориглоно гээд шууд хэлчихвэл урлагийн, спортын бусад арга хэмжээ хоригдож, ресторан нийтэд үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтчих гээд байсан учраас УОК ерөнхийлсөн шийдвэр гаргасан.
Орон нутаг болон нийслэлийн Онцгой комисс хуралдаж, хэзээнээс энэ хязгаарлалтыг тавих болох хамрах хүрээг нь тодорхой болгож, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагад хүргүүлэх шаардлага гарсан” гэв.
Н.БАТАА