2020-11-09 08:301min00

УИХ хүндэтгэлийн хуралдаанаа лхагва гарагт хийхээр товложээ

УИХ1

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд зохиогдсон “Парламент-30” шатрын тэмцээн энэ сарын 07-ны бямба гарагт явагдаж,  аваргуудаа тодруулсан юм.

Харин энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Их Монгол танхимд 13 цагт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хийхээр товлосон байна.

Н.БАТАА

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй