АНКАРА. /Resmi Gazete/. Үндэсний валютын ханш урьд өмнө нь бүртгэгдээгүй доод үзүүлэлтэд хүрч буурсантай холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын Төв банкны тэргүүн Мурат Уйсалаг албан тушаалаас нь огцруулжээ.

“Хуул тогтоомжийн дагуу Төв банкны тэргүүн Мурат Уйсал албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шинэ тэргүүнээр өмнө нь ерөнхийлөгчийн засаг захиргааны стратегийн төсвийн газрын дарга, сангийн сайдаар ажиллаж байсан Нажи Агбал томилогдож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Лирийн доллартай харьцах ханш буурч, нэг ам.доллар 8.49 лирт хүрч буурснаар хамгийн доод үзүүлэлт болсон банйа.

Туркийн үндэсний валютын ханш уналтыг Азербайжан, Армени хоорондын Уулын Карабахтай холбоотой сөргөлдөөнд Туркийн эрх баригчдыг татан оролцуулахвий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарлажээ. Туркийн тал Азербайжантай нягт харилцаатай байгаагаас гадна Бакуг дэмжинэ гэдгээ Эрдоган нэг бус удаа мэдэгдсэн билээ.

Аянзаяа.Э
ayanzaya@montsame.gov.mn 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн