ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ” манай яамнаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгаа гаргасан байгаа. Бид нарын гаргасан судалгаагаар хүнсний нөөцийн гол нэрийн долоон бүтээгдэхүүний нөөц хангалттай түвшинд байна гэж үзэж байна.

Цагаан нуур, Боршоонт боомтын үйл ажиллагааг түр хаасан байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй. Тэр боомтуудаар зөвхөн цагаан будаа орж ирдэг. Бусад бүтээгдэхүүн Улаанбаатар хотоос орон нутаг руугаа татагддаг байгаа.

Цаашдаа Ковид-19 халдварын улмаас хил гаалийн үйл ажиллагаанд өөрчлөлт орлоо гэхэд Төмөр замын тээвэр нээлттэй байна. Хүнсний асуудал дээр сандараад байх зүйл байхгүй.

Ер нь онцгой байдал үүссэн тохиолдолд яах вэ гэдгийг судалж байна. Учир нь ОХУ энэ жил Улаан буудайн ургацыг хангалттай авсан байгаа. Гэхдээ Европын холбоо ургац алдчихсан байна. ОХУ-ас импортолдог улаан буудай, таваарын буудай импортолдог бүх улсууд ургац алдчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд улаан буудайн экспортод квот тогтоож магадгүй гэсэн мэдээлэлтэй байгаа.

Бид бол онцгой нөхцөл байдалд хариу ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг тогтоох үүднээс ирэх долоо хоногт Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд “Хүнсний нөөц бүрдүүлэлттэй” холбоотой асуудлаар тусгай төлөвлөгөө танилцуулахаар ажиллаж байна.

Одоо байгаа нөхцөл байдлаар бол бидний хүнсний нөөц хангалттай байгаа” гэв.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн