Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалын хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэнэ.
Б.Махбалд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн юм.