ХЭҮК-ын гишүүдийн томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлэв.
Тэрбээр “Хүний эрх бүх салбарт яригддаг. Ялангуяа боловсролын салбарт хүүхдийн эрх нэлээн яригддаг. Өнгөрсөн жил 21 аймагт уулзалт хийгээд явж байхад хүүхдийн эрхийн асуудал дээр анхаарах нэлээн асуудал харагдаж байсан. Хүүхдийн эрхийн асуудал дээр ХЭҮК ямар өнцгөөс дуугарч байсан бэ гэдэг нь учир дутагдалтай.
Нэр дэвшигчдээс түрүүнд Ж.Хунан ерөнхий л юм яриад байна. Боловсролын байгууллагын орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг багш, сургууль руу нь түлхээд, учир шалтгааныг нь тодруулахгүйгээр орхичихдог.
2019 оны 4 дүгээр ЦЕГ-аас гаргасан судалгаагаар тухайн үед 600 гаруй хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдсөн гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэнээс 90 орчим хувь нь сургуулийн бус орчинд буюу олон нийтийн газар, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх нь зөрчигдсөн байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Хүүхдийн эрхийн зөрчилтэй энэ асуудал ХЭҮК-ийн илтгэлд ерөөсөө дурдагдаагүй.
Хүүхдийн эрхийн асуудлаар сургуулийн удирдлагатай ажиллахаас гадна Олон нийтэд чиглэсэн ажлуудыг ч гэсэн хиймээр байгаа юм” хэмээв.
Н.БАТАА