У.Хүрэлсүх: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсон

2020-11-05 16:411min0
123398565_849560292252808_1262031620352779135_n1

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзаж нийслэлийн замын түгжрэлийг бууруулах төсөл, шийдэл гаргахыг үүрэг болгов.

  • Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх
  • Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах  
  • Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах
  •  Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих
  • Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. 
Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй