Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайнд ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин Одон орон геофизикийн хүрээлэнгээс “2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Өглөө 08:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 107 километрийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол мөн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт мэдрэгдлээ. Ямар нэгэн хохирол учраагүй” гэлээ.
Газар хөдлөлтийн хүч