ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ШИГ ЖИНХЭНЭ ЭЗНЭЭ ОЛДОГ БАЙХ ХУУЛЬ САНААЧИЛНА‼️
Ингэхгүй бол төрийн одон медаль, шагналын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ. Эхийн одонгоос өөр шударга шагнал байхгүй боллоо гэж иргэд халаглаж байна
Насаараа төрд зүтгэсэн хүнд олддоггүй хэрнээ нам дагасан хүмүүст зарим намынхан, гишүүд хормойлж аваачаад тарааж байна. Эзнээ олоогүй шагнал авсан хүн ичсэндээ түүнийгээ энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтол шагналын нэр хүнд шалдаа уналаа. Тиймээс төрийн одон медаль олгох шалгуур өндөр, шударга байх хууль санаачилж батлуулах болно.