Монгол Улсын Засгийн газар “Формула-1” Red Bull багийн нисгэгч Макс Ферстаппений асуудлаар НҮБ-д гомдол гаргажээ.
Энэ тамирчин “Монгол” гэдэг үгийг доромжилсон утгаар хэрэглэснийхээ төлөө уучлалт гуйгаагүйд тус улсын удирдлагууд дургүйцэж байгаа юм байна. Голланд гаралтай энэ тамирч “Racing Point”-ын нисгэгч Лэнс Строллыг ингэж нэрлэсэн аж. Үүнээс гадна Ферстаппен канад гаралтай Лэнс Строллыг оюун ухааны хоцрогдолтой гэж мэдэгдсэн гэнэ.
Монгол Улсын Засгийн газар уралдааны тамирчин, түүний багийнхан, ивээн тэтгэгчдэд арга хэмжээ авахыг шаардсан байна. Энэ үйлдэл нь арьс өнгө, угсаатны шинжээр нь ялгаварласан үйлдэл гэжээ.
Ферстаппен, Стролл нарын энэ яриа аравдугаар сарын 24-нд Португалын Гран-при-гийн үеэр болсон бөгөөд теле дамжуулалтаар цацагдсан байна. Red Bull-ээс энэ явдлыг уурлаж бухимдсандаа грагасан үйлдэл, Ферстаппен хэнийг ч гомдоох, доромжлохыг хүсээгүй гэж мэдэгджээ.