09.00 цагт: ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.

09.30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.

09.30 цагт: Новотел зочид буудалд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх” төслийн хаалтын ёслол болно. Утас: 88082470, 91119757

10.00 цагт: Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

11.00 цагт: Төрийн ордны баруун хаалганы дэргэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

12.00 цагт: Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. Утас 99041398

13.00 цагт: “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан нөлөөллийн ажил ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулиас эхэлнэ. Утас: 99736124 99543586

14.00 цагт: МҮЭСТО-ны гадна талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагшын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. Утас: 99027019

14.00 цагт: ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах шалгалт Хангарьд ордноос эхэлнэ. Утас: 88038882

Төрийн ордонд

08.30 цагт: Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагууд “COVID-19”-ийн сөрөг нөлөөг бууруулах тустай зээлийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

09.00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлнэ.

11.30 цагт: Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт: НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт: Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

12.30 цагт: Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн