Аравдугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд малчид архи ууж, нэг хүний амь нас хохирсон байдаг. Үйл явдлын мөрөөр сурвалжлага хийсэн “Зариг” сайт малчдын уусан архийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тараасан тухай мэдээлж байсан юм. Орон нутгийн сонгуулийн өмнө болж өнгөрсөн үйл явдлын талаар УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мөн тайлбар ярилцлага өгч байсан бөгөөд 10 дугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь болон “Зариг” сайтын Н.Өнөрцэцэг нар уулзаж “Сүхбаатарт тараагдсан гэх архи”-ны талаар ярилцсан яриаг тайлбаргүйгээр сийрүүлэн хүргэж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Бид нэг асуудлыг сурвалжилсан. Ёс зүйн хорооны даргаас асуудлыг тодруулсан. Та хоёрын дунд маргаан өрнөсөн юм шиг байна тийм үү. Яг асуудлыг сурвалжлаад явахад та Хар чингис архийг бор оосортой бугуйн цагтай тараасан байна лээ тийм үү? УИХ-ын гишүүн архи тарааж болдог юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би 15 хоног томилолтоор яваад ирсэн. Сая өөрөө тулгаад асууж байна. Надад архи тараасан асуудал огт байхгүй. УИХ-ын гишүүн болсноосоо хойш Ганибал гишүүн бид хоёр хөдөөгүүр тойрсон. Өөрсдийн ухуулагч хийж байсан хүмүүстэй уулзаагүй хоёр сар гаран болсон байсан. Бугуйн цаг ганц нэгэн хүнд өгсөн нь үнэн.
Архи огт тараагаагүй. Орон нутгийн сонгууль болох гэж байхад өмнө нь худал мэдээлэл явсан. Тэр мэдээллийн дагуу Ёс зүйн байнгын хорооны даргаас асуулт асуусан. Тэгээд надтай огт холбогдоогүй байжийж, тэр мэдээллийг баталгаажуулах маягаар ярьсанд гомдож байгаа. Тийм учраас би.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хэнд гомдолтой байгаа гэж?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ес зүйн байнгын хорооны даргад гомдолтой байгаа. Тийм учраас би тэрийгээ өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн. УИХ-ын дэгийн тухай хууль орж ирж байгаа. Тэгэхээр дэгийг сахих юм уу, сахихгүй юм уу гэдэг асуудал ярьж байгаа. Сахиул бүгдээрээ сахъя. Сахихгүй бол бүгдээрээ сахихгүй байя. Өнөөдрийг хүртэл намайг хууль зөрчсөн гэсэн үйлдэл цагдаа тагнуулд гараагүй байдаг. Би чив чигээрээ ажлаа хийгээд явж байгаа. Би нэг зүйлийг хэлж байгаа Монгол Улсын Цагдаа нь цагдаагаа, прокурор нь прокурор оо, сэтгүүлч нь сэтгүүлчээ хийх ёстой.
Тэгээд УИХ –тай холбоотой асуудал гарсан бол би Ёс зүйн байнгын хорооны даргыг бол гишүүдээ нэгдүгээрт хамгаалах ёстой. Бүх асуудлыг аль аль талаас нь ойлгох ёстой гэж бодож байгаа. Гэтэл яг орон нутгийн сонгууль болох гэж байхад өөрийн чинь цацсан материал бол олон зуун мянган хүнд хүрсэн шүү дээ. Тэгэнгүүт тэрийг нь дахиад таслаад, эвлүүлээд одоо Ёс зүйн байнгын хорооны дарга түүнийг баталгаажуулж байгаа юм шиг асуудал дахиад гүтгэн доромжлох байдлаар явсанд гомдолтой байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Та ийм олон худлаа тайлбар өгч байхаар зүгээр л уучлалт гуйчихаж болдоггүй юм уу? Энэ чинь хүний амь нас эрсэдсэн асуудал ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тэр одоо би хаана ямар хүний амь нас эрсдэснийг би хайгаад явдаг биш.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Баяндэлгэр сумын малчин..
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Чи тэгж болохгүй. Би огт хамаагүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Эмэгтэй талийгаач асан?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тэгвэл яагаад цагдаагийн байгууллага намайг хамаатай гэж нотлохгүй байгаа юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Таныг шалгаж байгаа ш дээ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Шалгаагүй ш дээ. Огт шалгаагүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: ТЕГ-аас мэдээллийг Баярхүү гэж хүнээс авахад тодорхой гомдол мэдээлэлтэй холбогдуулаад тодорхой хүмүүсээс мэдээлэл авч байгаа гэж хэлсэн?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Одоо 7-ны өдөр биз дээ. Өнөөдөр 27. 20 хоноход огт шалгаагүй юмыг яг орон нутгийн сонгуультай давхцуулаад ийм мэдээлэл гараад тэр нь эргэж ирэнгүүтээ Ёс зүйн байнгын хорооны дарга нь Хэрвээ ийм мэдээлэл болсон бол яах вэ гэнгүүт.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Ёс зүйн байнгийн хорооны даргаас би өөрөө тодруулсан байхгүй юу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би гайхаад байгаа байхгүй юу? Юу ч болоогүй юмыг Ёс зүйн байнгын хорооны дарга нь тайлбар хийгээд. Чи өөрөө надтай уулзаагүй. Би орон нутагт ажиллаж байсан нь үнэн. Тэр надад огт хамаа байхгүй. Огт хамаагүй гэдэг нь сонгуулийн дүнгээр нотлогдож байна. Яг сонгуулийн 4 өдөр сенсаци болсон 600 000 -1 сая хандалттай байсан. Гэхдээ өнөөдөр Сүхбаатарчууд худлаа гэдгийг нь нотлоод 33 тойргийн 27-г нь өглөө. Баруун-Уртыг 31 тойргийн 31-ийг нь өгч байна. Хэрвээ би хүн амины хэрэгт орсон юм уу, буруу зөрүү үйлдэл хийсэн бол ард түмэн ийм сонголт хийхгүй шүү дээ. Би тийм учраас гомдолтой байгаагаа өнөөдөр чуулган дээр хэлсэн юм. Хэлэхдээ би хэлж байгаа юм. Дэгийн тухай хууль орж ирэнгүүт хэлсэн юм Б.Бат-Эрдэнэ гишүүнээ. Дэгийг бид аль аль нь сахих ёстой.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Баяндэлгэр сумын малчин эмэгтэй Март гэдэг эмэгтэй яагаад нас барсан юм?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би яаж мэдэх юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Та харамсахгүй байгаа юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Харамсалтай зүйл зөндөө л болдог. Харамсаж байна. Би тэнд огт хамаагүй юм чинь. Хороогоор нэг золгүй явдал болдог. Тэр болгонд харамсдаг, хэцүү байдаг.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Баяндэлгэр сумын малчин Цогтсайхан гэдэг хүнд та архи өгсөн байна лээ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Өгөөгүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өгсөн гэж эхнэр нь хэлсэн ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тэр эхнэр хэлэх ямар хамаатай юм. Хууль шүүхийн байгууллага тогтоох ёстой ш дээ. Би тэр айлаар ороогүй, очоогүй. Хараагүй. Би цаг өгсөн нь үнэн. Та ч гэсэн өгдөг байх. Бид нар дороо ажилласан найз нөхөддөө цаг маг өгөх асуудал байна ш дээ. Би тэнд сонгуулийн сурталчилгаа хийгээгүй. Бүх бичлэгүүд нь байж байгаа. Намайг шалгаж байгаа зүйл огт байхгүй. Тэгэхдээ нэг гишүүн нь нөгөө гишүүнээсээ асуучихаж болно ш дээ. Үнэн үү Батсууриа энд нэг ийм юм яваад байх юм. Асуугаагүй байж
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Бат-Эрдэнэ гишүүн нотолсон мэдээлэл өгсөн юм уу? Надад мэдээлэл өгөхдөө?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Эргүүлээд үзэх хэрэгтэй. Би огт тийм юм хэлээгүй байхгүй юу. Энэ чинь одоо парламентийн сэтгүүлч нар энэ ордон дотор чөлөөтэй байдаг. Бид нараас асуултаа асуудаг. Бид нар яг л хэвлэл мэдээллээр гарч байгаа тэр мэдээллийгн хэмжээнд л байж байгаа. Жишээлбэл, ямар нэгэн асуудал гарлаа. Хамгийн түрүүнд тухайн хэрэг явдалтай холбогдсон гишүүнтэй Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороон дарга холбогдож байх ёстой, байнгын хороо холбогдож байх ёстой гэсэн юм байхгүй ш дээ. Би тухайн нөхцөл байдалд нь тэр мэдээлэл дээр тулгуурлаад л хуулийг нь бариад л хариултыг нь өгсөн.
Сэтгүүлч надаас асуусан тагнуул, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна гэдгийг. Тэр тагнуул, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг манай ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч үзэхгүй. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлтийг гаргана. Тийм учраас Ёс зүй байхгүй бол Энэ хууль хяналтын байгууллага Авч үзэж байгаа асуудлыг ёс зүйн дэд хороо авч үздэггүй байхгүй юу! Ёс зүй сахилга, хариуцлагын байнгын хороо ч гэсэн мөн адилхан хууль хяналтын байгууллага авч үзэж байгаа юмыг бид огт авч үзэхгүй гэдэг юмыг би Зариг.мн сайтад хэлсэн. Тэрэн дээр эмзэглээд ингээд буруу мэдээлэл өгөөд өөрөө буруу ойлголттой яваад. Тэр буруу ойлголтынхоо юмыг чи томилолттой явж байгаад ирсэн байж болно. Надтай уулзаж болно ш дээ. Энэ ийм юм болсон байна гээд.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би томилолтоос дөнгөж бууж байна.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Тэгээд тэрийг дахиж сэдрээгээд л одоо тэрийгээ яриад байх юм. Тэр чинь сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу. Яагаад ийм асуудал яриад байгаа юм. Надаас ярилцлага авсан сэтгүүл хүн нь энд байж байна ш дээ. Би тэрэнд “Энэ хүн тийм асуудалд холбогдсон юм байна аа. Тэрийг Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо авч үзнэ. Эсвэл одоо үүнийг бид хууль хяналтын байгууллагад өгнө гэж яриагүй ш дээ. Хууль хяналтын байгууллага, цагдаа тагнуул шалгаж байгаа юм байна гэж надаас асуулт асуухаар нь Хэрвээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа үзэж байгаа юм бол тэрүүгээрээ явна. Бид Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороонд огт холбогдолгүй асуудал. Хууль хяналтын байгууллаг нь үзээд сүүлд нь ёс зүйтэй холбоотой асуудал ярих юм бол бид авч үзнэ гэсэн товчхон хариултыг би өгсөн ш дээ. Өөр юм яриагүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Одоо гурвуулаа байж байна. Гурван субъект тийм үү. Гэтэл огт зүгээр чигээрээ ажил хийгээд явж байгаа хүнийг ямар нэгэн тэр байтугай хүн амины хэрэгт холбогдуулаад Монголоор нэг юм болоод, дэлхийгээр нэг юм болгоод. Энэ сайхан уу? Жишээлбэл, та миний оронд өөрийгөө тавиад Би ёс зүйн байнгын хорооны дарга байя гэж бодоё. Тэгээд тэрнээс нь ирээд асууя. Огт худлаа. Би тодруулаад хэлье
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Та хуулиа барьж хариулахгүй юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Юу ч болоогүй юмыг та яагаад ингэж байгаа юм
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би тэрийг чинь тогтоохгүй ш дээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: ТОгтоогоогүй юмыг та яагаад ярьж байгаа юм?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би тогтоогүй юмыг мэдээллийн хүрээнд нь …
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Орон нутгийн с онгууль болох гэж байхад гуравхан хоног дутуу байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Гишүүнээ тэр орон нутгийн сонгууль хамаатай юм уу? Хүний амь хамаатай юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үгүй ээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Та архи тараах ёстой юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Гүй ээ, бий архи тараагаагүй. Тараасан гэдгийг нотол л доо. Чи нотолж байгаа юм уу?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Би нотолж байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Чи яагаад нотолж байгаа юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Би малчин айлуудаар яваад…
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үгүй үгүй, би өөрийгөө нотолж байхад чинь чи хараагүй байж яагаад нотолж байгаа юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Малчин айлуудаар яваад, Баяндэлгэр сумын иргэдээс асуугаад тэгэхэд нэг иргэнтэй нь настай хүн байсан. Нэрийг нь мартчихаж, та багийн төв дээр уулзалт хийсэн байна лээ. Нэг байшин дээр би очсон. Тэгэхэд нэг настай хүн гадаа нь очсон чинь багийн төвийн хажууд 5 км зайтай айл байсан. Ороод Батсуурь гишүүн хоёр хоногийн өмнө багийн төвийн уулзалт дээр ирсэн. Хар чингис гэдэг архи …?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би чиний сурвалжлага хийснийг үгүйсгэх гээгүй. Болсон үйл явдлыг яагаад бид нар УИХ-ын гишүүн хүмүүс хоорондоо дэгээ бариад ёс зүйдээ хандаагүй юм бэ гэдгийг ярьсан болохоос өнөөдөр би танай юуг.. заригийг огт хэлээгүй. Яагаад хоёр гишүүн хоорондоо…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Уучлалт гуйхын оронд яагаад Бат-Эрдэнэ гишүүнийг та ийм юм ярилаа гээд…
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би яагаад уучлалт гуйх ёстой юм.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Батсууриа ийм байхгүй юу даа. Та нар залуу, анх сонгогдож байгаа. Уг нь та төрийн ажил албаны туршлагатай хүн уг нь мэдэж баймаар юм. Хэрвээ Заригийн сэтгүүлч ирээд надаас асуулт асуухаар зэрэг өө тэнд тийм хэрэг явдал болсон байна лээ. Тэр асуудлыг одоо бид хууль хяналтын байгууллагад нь шилжүүлнэ гээд ярьсан бол харин жинхэнэ таныг чи их хурлын индэр ашиглаж намайг хэлээд байгаа шиг хүн амины хэрэгт холбогдуулж гүтгэсэн ийм хэлбэрлүүгээ орох байхгүй юу. Би тэгж хэлээгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна гээд сэтгүүлч асуухдаа зэрэг хэрвээ хууль байгууллага шалгаж байгаа бол ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо огт авч үзэхгүй ээ. Энэ асуудлыг нэг талд нь гаргасны дараа ёс зүйн асуудал байх юм бол бид авч үзнэ гэдэг товчхон хариулт өгсөн юмыг та өнөөдрөөр жишээлэх юм бол намайг хүн амины хэрэгт холбогдуулаад намайг гүтгэсэн гэж яриад байх юм. Би гүтгэсэн юм огт байхгүй ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би таныг гүтгэсэн гээгүй ш дээ. Гүтгэсэн тийм мэдээллийг нягтлахгүйгээр….
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Би таныг гүтгээгүй гишүүнээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би тэгвэл хэнийг алсын. Чи гаргаад ир л дээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Алсан гээгүй ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Яасын тэгээд…? Яасан гэлээ…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Би таныг арай өөр түшээгээр бодож байсан байхгүй юу. Та Хар чингис гэдэг архи тараасан?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тараагаагүй. Чи яаж намайг батлах юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Авсан иргэд нь нотолж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хүн нотлох ёстой юм уу. Гишүүнээ…
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Хууль хяналтын байгууллага үзэж байгаа …
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Уугаад асуудал үүсгэсэн …?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Яагаад 20, 30 хоночихоод байхад надаас асуухгүй байгаа юм. Надад огт хамаагүй байхгүй юу. Тэгэхэд би Онгон суманд явж байсан.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Баяндэлгэр сумаар та ороод уулзалт хийгээд явсан байна лээ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Баяндэлгэрээр ороод уулзалт хийгээд явсан.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 9 сард уулзалт хийхдээ тэнд байсан …
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: За Өнөрөө миний дүү. За яахав тэр чиний алдаа болсон байх. Одоо тэгээд…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Би алдаа гаргаагүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Чи алдаа гаргаагүй гээд би алдаа гаргасан гэлтэй биш дээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Та хүн ёсоор хүний амь нас эрсэдчихээд байхад дүгээр уучлалт гуйчихаж болдоггүй юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Жишээлбэл, Бат-Эрдэнэ аваргыг та ямар нэгэн байдлаар тийм юм тулгаад уучлалт гуй гээд байвал уучлалт гуйх уу. Уучлалт гуйж болохгүй биз дээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би өөрийг чинь холбогдолтой гэж хэлээгүй ш дээ. Буруу ойлголтоо…
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ингээд Та хараад сууж байна ш дээ, Хоёр хүн хараад сууж байна. Би хийсэн үйлдлээ мэдэж байгаа байхгүй юу. Тэгсэн ингээд гөрдөөд байх тань ямар харагдаж байна?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Одоо ойлголцлоо нэгтгэх ёстой байхгүй юу. Би манай гишүүн ийм асуудалд холбогдсон байна. Тийм учраас би Ёс зүйн сахилга, хариуцлагын хороо хууль хяналтын байгууллагад хандсан гэж хэлээгүй байхгүй юу. Хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм байна. Хэрвээ хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм бол манай Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо хуулиараа авч үздэггүй юм аа. Энэ асуудлыг нэг талд нь гарсан хойно нь хэрвээ ёс зүйн асуудал болоод манай руу ирвэл бид харин тэрний дараа ярина гэж хэлээд. Тэгээд тэр сум аймаг орон нутгаас чинь ирсэн бичиг тоотод нь бас ялгаагүй тийм хариу өгсөн байхгүй юу. Буцаасан. Тэгэхээр энэ ойлголтоо та нар нэгдэх хэрэгтэй. Ингэж УИХ-ын гишүүн хүн УИХ-ын индэрийг ашиглаад удаа дараа, та үдээс өмнө мэдэгдэл хийгээд л байсан. Би тэрэнд нь ийм ийм юм болсон юм шүү Батсуурь гишүүнээ гээд тайлбар өгөөд байхад дахиад л үдээс хойших хуралдаан дээр дахиад л …
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би гомдолтой байгаа байхгүй юу
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Таньд юуных нь гомдол байдаг юм гишүүнээ. Хүний амь нас эрсдэчихээд байхад түүний хажууд ямар том гомдол байх юм бэ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хорвоогоор нэг золгүй явдал болдог. Тэр бүхэн харамсалтай байдаг. Надтай холбоотой ямар нэг…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хар чингис гэдэг нэртэй 75 гр архи тараасан. Цаг нь байгаа. Авсан иргэд нь хэлсэн. Хүн амины хэрэг гарсан Цогтсайхан гэдэг айл байна ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үгүй. Би танихгүй. Огт мэдэхгүй байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Тэр Цогтсайхан гэдэг хүн нь 50-аас дээш настай хүн юм байна л даа. Таны архи, цаг очсон. Талийгаач нөхөртэйгөө, тэр гэрийн эзэн Цогтсайхантай хамт архи уусан гэдгийг тэр хүмүүс өөрсдөө гэрчилсэн. Би 7 айлаар орж мэдээлэл авсан. Та тэр хүмүүсийг хоорондоо зодолд гээгүй л дээ. Гэхдээ та тэр гэр бүлийнхнээс уучлалт гуйхын оронд нэг гишүүндээ өсөрхөөд л байх шаардлага байдаг юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Яагаад УИХ-ын гишүүн хүн, Ялангуяа Ёс зүйн байнгын хорооны дарга нь гишүүнээ хамгаалахгүй байгаа юм бэ? Бодит эх үүсвэрээс мэдээллийг нягтлахгүй байгаа юм бэ гэж хэлсэн болохоос өөр…?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би нягталдаг сумъект биш.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тэгвэл та хариулахгүй байх ёстой ш дээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би хэллээ ш дээ. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэлд хууль хяналтын байгууллагад…
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Сонгууль болох гэж байхад…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Сонгууль тийм чухал юм уу?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Яг сонгуультай холбоотой тэр асуудлыг сенсацилж тавьсан ш дээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Хэрвээ хууль хяналтын байгууллага аваад үзэж байгаа бол Манай ёс зүйн байнгын хороо авч үзэхгүй гэдгийг тодорхой хэлээд өгсөн. Өөр юм байхгүй. Хэрэв зээ УИХ-ын гишүүн хүн бэлэг сэлт, ийм ийм юм тарааж болох юм уу гэвэл Би болохгүй ээ. Хуулийн тодорхой зүйл заалтыг хэлээд…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Батсуурь гишүүн архи тарааж болох юм уу. Та яг нүүрэн дээр нь хэлчих.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Архи тарааж болохгүй. Архи байтугай Цаг, хадаг тарааж болохгүй. Би хуулийнх нь заалтыг хэлсэн ш дээ. Энэ бусдад нөлөөлөх оролдлого. УИХ-ын гишүүний цээрлэх ёстой зүйл гэж би хэлсэн. Үүнийг л хэлсэн. Өөр юм хэлээгүй ш дээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Та ёс зүйн алдаа гаргасан юм бишүү гишүүнээ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Надад хууль зөрчсөн гээд…
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Манай Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо Батсуурь гишүүнийг хуулийн байгууллагад өгнө гэж хэлээгүй. Хуулийн байгууллага шалгаад байна аа гэж…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Одоо шалгаагүй юм байна. Та өгч болох юм биш үү. Ёс зүйн байнгын хорооны дарга?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би өгөхгүй л дээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хууль зөрчигдсөн байна ш дээ. Архи тарааж болохгүй гэж та хэлсэн. Энэ хүн архи тараасан байна. Та хууль хяналтын байгууллагад хандах боломжтой юм бишүү?
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо татаж аваад шалгаж болно. Орон нутгаас нь өөрт чинь ярилцлага өгөхөд ирээгүй байсан. Түүний дараа бичиг ирсэн. Тэгээд таны асуултад хариулдагтайгаа адилхан хууль, тагнуултийг байгууллага шалгаж байгаа асуудлыг бид авч үзэхгүй гээд ирүүлсэн байгууллага хүмүүст буцаасан. Одоо жишээлбэл дахиад асуудал ирвэл Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо авч үзнэ. Хэлэлцэнэ. Бид хууль дүрмийнхээ дагуу ажлын хэсэг байгуулаад нэг гишүүн ахлаад үүнийг үздэг судалдаг юм бий.
Судлаад ёс зүйн асуудал байна гэвэл Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо асуудлаа авч үзнэ. Хэрвээ энэ хуулийн байгууллага руу шилжүүлэх ёстой асуудал байна гэж үзвэл манай байнгын хорооноос гарсан ажлын хэсэг дүгнэлт гаргавал гишүүнийг хуулийн байгууллагад шилжүүлнэ. Ийм л хоёр асуудал байгаа ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хэрвээ хууль зөрчсөн үйлдлүүд байвал бүх асуудлыг шалгах ёстой.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Батсуурь гишүүнээ саяын энэ хэлж байгаа шиг жилээлэх юм бол сэтгүүлч ийг надаас асуухад өө тэр батсуурь гишүүн тийм асуудалтай холбогдсон байна. Хэвлэл мэдээллээр явж байна. Тэр нөхрийг нөхрийг хуулийн байгууллагад манай Ёс зүйн сахилга, хариуцлагын хороо хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж хэлсэн бол харин та гомдоллох нь зөв байхгүй юу. Харин шүлжүүлье гэх биш. Хуулийн байгуулалга авч үзэж байгаа бол бид оролцохгүй гэдгээ маш тодорхой хэлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Нэгэнт шууд явж байгаа учраас бид гурвын яриаг ард түмэн бүгд сонслоо. Хэн нь хэн бэ гэдэгт Ард түмэн өөрсдөө дүнгээ тавина. Буруу зөрүү зүйл хийсэн бол Монгол Улсын хуулиараа аль аль нь хариуцлагаа хүлээх ёстой. Буруу зүйл хийгээгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй чигээрээ ажлаа хийгээд явж байсан. Яг мэдээ гарсан. Мэдээлэл нь нотломж болгоод маш олон та нар хандалтуудаа харж байгаа ш дээ. Хүн болгон янз бүрийн бичээд, нийгмийг хоёр хуваагаад байсан нь надад хэцүү байсан юм.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Хэрэв зээ Бат-Эрдэнэд өөрийн чинь хэлж байгаагаар гомдол гаргах юм бол Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд Манай УИХ-ын гишүүн Батсуурь тэнд тийм хэрэг явдалд орооцолдсон байна. Тэр хууль хяналтын байгууллага нь шилжүүлэх ёстой гээд би хэлсэн бол жинхрэнэ буруудна. Гэхдээ тйим…
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Нэг нь хууль зөрчсөн гэж асуугаад… нөгөө нь хууль зөрчсөн… огт байхгүй
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Би тэгэхэд хэлсэн. Эхнийх нь ингээд хууль тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа юм байна гэсэн хууль, тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж байгаа юманд Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хороо огт орох ёсгүй юм аа гэдгээ маш тодорхой хэлсэн.
Дараа нь УИХ-ын гишүүн хүн бусдад нөлөөлөхийн тулд бэлэг бэлт, бусад юм тарааж болох уу гэж асуусан. Энэ чинь хуулиараа хориотой учраас би тэр заалтыг л хэлсэн. Өөр юм байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ер нь талархалын уулзалтаа хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгч ч бэлэг өгч байна. Ерөнхий сайд ч бэлэг өгч байна. Та ч бэлэг өгдөг.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Үгүй. Тийм хавтгайруулсан бэлэг өгөхгүй ш дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үгүй. Хавтгайруулсан бэлэг огт өгөөгүй байхгүй юу. Та хараагүй болохоороо мэдэхгүй байна. Би өөртөө ажилласан хүмүүст өөрийнхөө нэртэй цаг өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайд өгсөн цагийг зүүгээд явж байна. МУ-ын ерөнхийлөгчийн өгсөн цагийг хүртэл зүүсэн хүн байдаг.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх гол шаардлага чинь ийм юм байгаа байхгүй юу. Тийм болохоор дахиж ийм алдаа гаргаж болохгүй. Хувийн нэртэй устай цаг тараагаад байгаа бол түүнийг болохгүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Архи тарааж болохгүй.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Архи бол бүр болохгүй. Тэр ойлгомжтой асуудал ш дээ. Тийм учраас тэрийгээ бид ойлгох ёстой. Одоо бид дэгийн хууль бүх юмыг анхааруулаад, чангаруулаад байгаа учраас одоо бүх юмнаас …
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Дэгээ дагавал бүгдээрээ л дагая. Дагахгүй бол дэг байхын хэрэг байхгүй. Миний өнөөдрийн хэлсэн үг бол УИХ-ын гишүүн УИХ-ын дэгийн тухай хуулийг бүгдээрээ л мөрдөе гэсэн.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Одоо надаад гомдох юм байхгүй биз.
UPDOWN.MN
3 comments
ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЛАВ ЭРҮҮЛ БИШЭЭ. АСУУЖ БАЙГААГ НЬ. ИЙМЭРХҮҮ АСУУЛТЫГ ХАР ЗАХЫН НЭГ НӨХӨР Л ХЭЛЭХ БАЙХ. ӨМНӨӨС НЬ ИЧЧИХЛЭЭ. ЁС СУРТАХУУН ГЭЖ АЛГА. ЗҮГЭЭР Л ТЭНЭГ СЕНСААЦИ ХӨӨСӨН ЭРГҮҮ АВГАЙ ЯРИА.
MAH dan buzar hulgaich luivarchin humuus baih yumaa
иргэн : Батсуурь уг нь уучлалт гуйх хэрэгтэй тухайн үед тэр айлд эмгэнэлээ илэрхийлчихсан бол ийм асуудал гарахгүй шүү дээ. өөрийгөө их том дархан эрхтэй хүн гээд бодчихиж яриагийн үзэхэд их биеэ тоосон хүн байна гэж харагдаж байна Иймэрхий үзэгдэл газар сайгүй байгааг сэтгүүлч хар илэрүүлэн олонд мэдээлж байх нь зөвш дээ