Тедрос Адханом Гебрейсус: Коронавирусийн тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

2020-11-03 09:181min
588DFF6F-AA43-4C7D-8491-389934CD7C96_w1200_r1 (1)

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн коронавирусийн халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудасдаа

Ковид-19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!” хэмээн бичжээ.

 

Эрүүл мэндийн яам