2020-11-03 09:051min00

Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх баасан гарагт нээнэ

1506148611_olloo_mn_1506140175_zam

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр боллоо.

Нислэлээс Дархан чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн байдаг.

Иймд Есдүгээр сарын 10-ны байдлаар нэг, гурав, тавдугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байсан ч хоёр, дөрөв дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан.

Хэдий тийм ч замын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын  1-15-ны хооронд замын хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар есдүгээр сард хэлж байсан юм.