Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд иргэд өөрсдийгөө хамгаалах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ
“УОК-оос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маск аа зүүе гараа угаая” аяныг эхлүүлж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын үүднээс нийслэлийн онцгой комисс хуралдан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх үзвэр үйлчилгээний газар, төр захиргааны байгууллагууд үйлчилгээ үзүүлэхдээ заавал амны хаалтаа зүүж үйлчлүүлэхийг үүрэг болгосон.
Томуугийн улирал эхэлж байна. Коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд дэгдэлт өндөр байгаа энэ цагт монгол улсад коронавирус орж ирэх эрсдэл маш өндөр байна. Иргэн бүр хүлээсэн үүргийнхээ дагуу үйлчилгээ үзүүлэхдээ, гадуур явахдаа маскаа зүүж гараа ариутган олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг уриалж байна. Энэ их эрсдэлийг зөвхөн төр захиргааны байгууллага эрүүл мэндийн байгууллага дангаар даван туулахад хүндрэлтэй байна. Тиймээс иргэн бүр иргэнийхээ үүргийг биелүүлж маск зүүж гараа угааж зайгаа бариарай” гэлээ.
Л.Баяр