Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, монгол адууг эдлэх сурталчлах үүднээс “Талын түмэн адуу-2020” үйл ажиллагаа энэ сарын 21-22-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно.
Энэхүү үйл ажиллагаанд 21 аймгийн шилдэг адуучид оролцож уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн зохиогдох гэнэ. Мөн орон нутгийн гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ худалдаалах юм байна.