Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Амбулатори 10/19-10/26 өдөр хүртэл сүүлийн холоо хоногийн байдлаар 95 585 үзлэг хийсэн байна. Үүнээс томуу томуу төст өвчний 4004 тохиолдол буюу нийт үзлэгийн 4,2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай харьцуулбал 07 хуваар буурсан. Харин өнгөрсөн жилийн мөн үетэй харилцуулбал 0,3 хувиар нэмэгдсэн байна.
Нийт өвчөгсөдийн 57 хувийг 0-4 насны хүүхэд, 13,2 хувийг 5-9 нас, 6,9 хувийг 10-15 насныхан эзэлсэн байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг дотор 40,9 хувийг томуу томуу төст өвчин эзэлсэн байна. Энэ дуудлагыг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 05 хувиар нэмэгдсэн. 2020,10,27 өдрийн байдлаар нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлгийн төвүүдэд нийт 1871 хүн эмчлүүлсэн байна. Орны дүүргэлт 81,6 хувтай. Үүнээс 43,4 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 40,4 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байна.
Манай улс томуугийн дархлаажуулалтыг хийж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 351 200 хүн тун вакцин ирснээс өнөөдрийн байдлаар 264 830 хүн буюу 75.4 хувтай байна.
Энэ жил их онцлог жил. Томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор бас коронавирусийн халдвар дэгдэх магадлалтай. Тиймээс энэ асуудалд эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч байна. 12 сараас эхлэн зорилтод бүлгийн бага насны өвчилөмтгий хүүхдэдээ гарааны эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийх гэж байна” гэлээ.
Л.Баяр