Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Малчдаас малыг зээлээр авч борлуулах ажлыг эхлүүллээ – updown.mn

Малчдаас малыг зээлээр авч борлуулах ажлыг эхлүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа.

Тэрээр, Өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд буй энэ нөхцөлд Нутгийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлээд, өвс тэжээл, мал мах бэлтгэлд дор бүрнээ санаачилгатай ажиллаж нутгийнхнаа хүнд үеийг эрсдэл бага даван туулахад туслаарай гэсэн юм.

Улаанбаатарт суугаа Баянхонгор аймгийнхан нутгийн иргэддээ туслах аян өрнүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өөрийн аймаг, орон нутгаас өвлийн идшээ бэлдэх хүртэл санал санаачилгууд гаргаад буй аж.

Тухайлбал, Эрдэнэт дэх Нутгийн зөвлөл 2000 толгой мал аймгаас авах санаачилга гаргасан байна.
Баянхонгор аймагт хур тунадас бага орсноос өвс ногооны гарц муу, зуншлага тааруу байсан бөгөөд Улсын Онцгой комиссын “Гангийн эрсдэлийн судалгаа”-гаар Баянхонгор аймаг “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд оржээ. Эрсдэлийн судалгаагаар нийт газар нутгийн 60 хувь гантай, 40 хувь нь гандуу гэсэн дүгнэлт гарсан байна.

Аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны есдүгээр сарын байдлаар 6.0 сая гаруй толгой мал зуссан бөгөөд нийт мал, сүргийн 42 хувь буюу 2.5 сая мал сүрэг дундаас доош тарга хүч авсан тул говь, тал, хээрийн сумдад өвөлжих боломжгүй, өвлийн хүйтэнд мал хорогдох нөхцөл үүссэн байна.

Малчдын нөхцөл байдал ийм хүнд үед мал, мах борлуулалтын асуудлыг шийдэх, эрчимжүүлэх шаардлага байгаа учир аймгийн Онцгой комиссын хурлаар дэмжигдсэн “Мах импэкс” ХК, “Траст трейд” ХХК, “Агромийт групп” ХХК, “Натурал грийн фүүдс” ХХК зэрэг экспортын эрхтэй компаниудтай гэрээ байгуулж, малчдаас малыг зээлийн нөхцөлөөр худалдан авч, борлуулах зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн