Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМҮТ-ийн эмч А.Бүүвэйдулам коронавирусаас сэргийлэхийн тулд амны хаалтыг хэрхэн гөв хэрэглэх талаар тайлбар зөвлөгөө өглөө. Тэрбээр хэлэхдээ
/НЭМҮТ-ийн эмч А.Бүүвэйдулам/
“УОК, Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Маскаа зүүе, гараа угаая” аяныг эхлүүлсэн. Тус аян арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ.
Коронавируст халдвараас сэргийлэх хамгийн чухал аргууд бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, барих явдал юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2020 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл хийгдсэн коронавируст халдварын талаар хүн амын мэдлэг дадлыг тогтоох судалгаа хийсэн судалгаагаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь маск зүүж байгаа ч үүнээс 59.3 хувь нь зөв зүүсэн байсан. Харин үлдсэн хэсэг нь маск зүүсэн ч буруу зүүсэн байна.
Амны хаалтыг зөв зүүснээр коронавирусын халдвараас өөрийгөө хамгаалж сэргийлж чадна. Иймээс амны хаалтаа зүүхдээ гараа угааж, амны хаалтаар ам хамраа бүрэн хааж зай гаргахгүйгээр цэвэрхэн амны хаалтыг зөв зүүх хэрэгтэй. Хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд хийж хаяна. Амны хаалтыг төрлөөс нь хамаарч зааврын дагуу тодорхой хугацаанд зүүж хэрэглэнэ. Нэг хэрэглэсэн амны хаалтыг дахин дахин зүүж хэрэглэхгүй” гэлээ.
Л.Баяр