Хуульчдын мэргэжлийн шалгалт өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг хүртэл гурван өдөр үргэлжилнэ. Мэргэжлийн шалгалтад орохоор 1330 эрхзүйч бүртгүүлсэн бөгөөд шалгалт таван газарт нэгэн зэрэг шалгалт авч байна. Эрхзүйчид эхний шат болох сорилын шалгалтаа өнөөдөр өгч байна. Сорилын шалгалтдаа тэнцвэл бодлогын шалгалтад орно.
Хуулийн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, мэргэжлийн дадлага хийж хоёр жил ажилласан хүн хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх эрх нь нээгдэнэ.
Жилд нэг удаа зохион байгуулдаг, 1000 хүнээс дунджаар 10 хувь нь л тэнцдэг босго өндөртэй энэ шалгалтыг давсан хүн хуульчийн тангараг өргөж, өмгөөлөгч, шүүгч, цаашлаад прокуророор ажиллах эрх нь нээгдэнэ.