Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц”-д 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2008-2018 оны хооронд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 14 өвөө бүртгүүлээд байна.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
2. Монгол ардын уртын дуу (2008)
3. Монгол наадам (2010)
4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010)
5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Ингэхдээ 12 улстай хамтран бүртгүүлсэн (2010)
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
7. Шагайн харваа (2014)
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад:
1. Монгол тууль (2009)
2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011)
5. Монгол уран бичлэг (2013)
6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015)
7. Уул овоо тахих монгол зан үйлийг (2017) тус тус бүртгүүлээд байгаа аж.
Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэлд 316 мянган хөдлөх өв, 89 мянган үл хөдлөх өв, 8383 өвлөн тээгч, 98 соёлын биет бус өв бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Соёлын яам