Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 30-нд товлосон ч өмнөх шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Хэргийг эргэн сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.