Б.Очирбат, Б.Очирхуяг хоёр одоо 7 настай ихэр хөвгүүд. Тэд өнгөрсөн жилээс өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс худалдан авахдаа хариултанд ирсэн задгай мөнгийг гахайнд хадгалж эхэлсэн бөгөөд ээж нь тэр мөнгийг сампингийн сургалт, IQ хөгжүүлэх сургалтын төлбөрт нь нэмэрлэсэн юм.
Хичээлээс гадуур сургалтад яваад олон найзтай болж, математикийн хичээлдээ илүү дуртай болж эхэлсэн аж. Ийнхүү мөнгөө хадгалаад, дараа нь зөв зүйлд зарцуулах нь хэчнээн үр дүнтэй гэдгийг мэдэрсэн болохоор тэд энэ тухай илүү дэлгэрүүлж судлахаар бяцхан аялалд гарсан юм.
Мөнгөө хэрхэн хадгалах вэ?
Тэд хамгийн эхлээд мөнгөө хэрхэн хадгалах вэ гэдэг асуулттай нүүр тулав. Гахайнд хадгалах уу, эсвэл банканд хадгаламжийн данс нээлгэх үү гээд олон асуулт эргэлзээ төрүүлж эхэллээ. Эдгээр асуултад хариулт авахаар ээжийнхээ хамт гэрийнхээ ойр байрлах ХААН Банкны салбарыг зорив.
Үүдээр нь ороход л өнгөлөг, саруулхан танхим тэднийг угтав. Харилцагчийн зөвлөх ихрүүдийг инээмсэглэн угтаж, өхөөрдөн насыг нь асууж, долоон нас хүрсэн тул хүүхдийн багц үйлчилгээг ашиглах боломжтой хэмээн санал болгосон юм. Энэ үйлчилгээнийх нь тухай тодруулахад, хүүхдүүдийн үйлчлүүлэх дуртай олон газар хөнгөлөлт эдлэх боломжтой, үнэн cool үйлчилгээ байв. Ангидаа очоод хадгаламжийн данстай болсон гэдгээ ангийн нөхдөдөө сайрхан ярина гэж бодохоос эрхгүй баясал төрж, хурдхан л хичээлдээ явах юмсан хэмээн тэсэж ядан байгаагаа тэд хуваалцана лээ.
“Банканд ирснээрээ зөвхөн хадгаламжиндаа мөнгө нэмэх биш, мөнгөө зөв зарцуулах чадвартай нэгэн болох нь хамгийн чухал гэдгийг ойлголоо”
Ихрүүд ингээд өөрсдийн гэсэн хуримтлалтай боллоо. Тэднийг хадгаламжийн данс нээлгэж байх зуур ээж нь мөн ХААН Банкны Хуримтлалын үйлчилгээнд дансаа холбуулсан юм.
Ихрүүдийн ээж С.Хонгорзул:
– Та хуримтлалыг яагаад чухал гэж боддог вэ?
– Хүүхдийн ирээдүйд боловсрол хамгийн чухал. Тийм болохоор хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахын тулд анхнаасаа хуримтлал үүсгэж, түүгээр дамжуулан боловсролд нь анхаарах чухал гэж бодож ирсэн.
– Та сая ямар үйлчилгээ авсан бэ?
– Хуримтлалын үйлчилгээ. Өөрийнхөө дансыг энэ үйлчилгээнд үнэгүй холбуулаад сар бүрийн сонгосон өдрүүдэд данснаас маань хүүхдүүдийн хадгаламжийн данс руу мөнгө татаж байхаар тохируулчихлаа. Ямар нэг хураамжгүй юм билээ. Зарцуулахаасаа өмнө хуримтлуулна гэдэг чинь их чухал. Заримдаа мартаад л, заримдаа ажил амжихгүй гэх шалтгаанаар тогтмол хадгалж чаддаггүй байсаан. Харин энэ үйлчилгээ тэр бүх асуудлыг маань шийдчихлээ. Тэгээд төрөөс сар бүр олгодог хүүхдийн мөнгийг нь ч энэ данстай нь холбочихлоо. Хүүхдүүдийнхээ нэр дээр тогтмол хуримтлалтай болсон чинь сэтгэлд нэг л өег, сайхан мэдрэмж төрж байна.
– Хүүхдүүддээ хуримтлуулах тухай хэрхэн ойлгуулж, төлөвшүүлсэн бэ?
– Анх хөвгүүд маань гахайнд хадгалж эхэлсэн. Гахай нь дүүрээд хагалсных нь дараа өөрсөдтэй нь сайн ярилцаж, гахайгаа хагалж авсан мөнгөөрөө юу хийх төлөвлөгөөг нь гаргуулсан. Кино үзнэ, гадуур зугаална гээд л олон санал гарсан. Удаан хадгалсан мөнгөөрөө хэрэгтэй зүйл хийх нь дээр гэж дахин дахин ярилцаад сампингийн сургалт, IQ хөгжүүлэх сургалтад хамруулсан. Өөрсдөө ярилцаж шийдсэн болохоор тэдэнд их таалагдах шиг болсон. Сургалт нь ч сонирхолтой байсантай холбоотой юу, шинэ гахай аваад өг гэж шалгаагаад, заримдаа хүмүүс мөнгө бэлэглэхээр шууд гахайндаа хийдэг болсон.
Тэд Сөүлийн гудамжинд байрлах ХААН Банкны салбараас гарч явахдаа тун удахгүй “Дэлхийн хуримтлалын өдөр” болох гэж байгааг банкны ажилтан эгч хэлснийг дуулгав. Дэлхийн гэдэг үгийг сонсоод ихрүүд нэгэн зэрэг “Гадаад хүүхдүүд бас хуримтлуулдаг юм уу?” гэж бие биенээсээ асууцгаасан юм.
Дэлхий даяараа, бүгд хуримтлуулдаг юм уу?
Энэ хуримтлал гээч зүйлийг хэн анх сэдсэн юм бол оо? Дэлхий даяар тэмдэглэдэг гэхээр бусад улсуудад ч, Япон, Солонгос, Америк гээд, бүх улсын хүүхэд хуримтлал үүсгэдэг гэсэн үг үү? Мөнгөө хадгалах нь ихээхэн чухал зүйл учраас дэлхий даяараа анхаарч, тэмдэглэдэг юм байна даа.
Хоёр ихэр хоорондоо ингэж ярилцаад энэ тухай хариулт авахаар Монголбанкийг зорив. Монголбанк бол банкуудыг зохицуулагч төв байгууллага бөгөөд тэнд очоод Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинтай уулзаж ярилцлаа.
““
Уулзаж, ярилцсаны дараа тэдэнд Монголбанкны зүгээс гарын бэлэг өгсөн юм. Ирээдүйдээ хэрхэн хөрөнгө оруулалт хийж, одооноос хуримтлалтай болох тухай олон сайхан зөвлөгөө мэдээлэл өгсөн Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинд тэд талархсанаа илэрхийлсэн юм.
Тэд хуримтлалдаа зориулан шинэ зүйл авахын өмнө заавал шинээр авах хэрэгтэй юу гэдгийг ээжтэйгээ дахин зөвлөлдөх, төрсөн өдрөөр нь ах эгч нарын бэлэглэсэн мөнгийг шууд гахайндаа хийж байх, дэлгүүр ороход хариултад нь өгсөн задгай мөнгөө тусад нь өөр нэг гахайнд хадгалахаар зориг шулуудан зайрмаг идэх хүслээ хааяа тэвчиж байхаар шийдсэн юм.
Ингээд хуримтлал яагаад чухал болохыг ойлгож, өөрсдийн гэсэн хуримтлалтай болсон тэдний нэг өдрийн аялал өндөрлөсөн юм. Зөвхөн хүүхэд ч биш, томчууд ч гэсэн хуримтлалын ашиг тусыг ойлгож, ирээдүйдээ итгэлтэй алхахын тулд яг одооноос хадгаламжтай болох хэрэгтэйг тэд уриалсан.
Хуримтлуулах хялбархан!