УОК-ын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг 12-р сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ. УОК-оос гаргасан энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Одоогийн байдлаар шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх талаар албан ёсны хариу шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ шийдвэрийг орон нутгийн онцгой комисс гаргах юм байна.
Жэж талаар УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Шинэ жилийн арга хэмжээг хориглох тухай УОК-оос өнөөдөр шийдвэр гараагүй. Ер нь судалж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ үеэр халдвар, хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэсэн. УОК-оос тодорхой шийдвэр гараагүй. Энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг” гэлээ.
Л.Баяр