Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Лхагвадорж, БШУЯ-ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын аудитор М.Мажигсүрэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Оном” ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Бадамгарав нар шагнагдлаа.
Алтан гадас одонгоор БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын шинжээч М.Энхээ, тус яамны Шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Д.Баттогтох, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжилтэн Ц.Чандмань, Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоо, Монголын Үндэсний их сургуулийн сургалтын бодлогын арга зүйч Ч.Нармандах нар тус тус шагнагдлаа.