Хаягдал материал түлж агаар бохирдуулж байсныг илрүүлж торголоо
2020-10-26 17:101min

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч Л.Б нь тавилгын үйлдвэрийн хаягдал хавтан түлж агаар бохирдуулж байсан зөрчлийг илрүүлжээ.
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлэн шахмал түлшний хэрэглээнд шилжүүллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар