Эрүүл мэндийн яам мэдээллийн үеэр ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх дэлхий дахины судалгааг танилцуулсан юм. Үүнээс тоймлон хүргэвэл.

Өмнөд Солонгосын судлаачид COVID-19-ийн халдвар авсан иргэдийн дунд шим тэжээлийн дутагдлыг судалсан байна. Харин үүний үр дүнд нийт өвчлөгчдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ. Д аминдэм, селиний дутагдалтай хүмүүсийн биеийн эсэргүүцэл сул байдаг тул COVID-19-ийн халдвар туссан бол хүндрэх магадлалтай гэж судалгааны баг үзсэн байна.

Мөн АНУ, Австралийн эрдэмтэд биеийн дасгал хөдөлгөөн ковид-19 халдварын үед чухал гэдгийг онцолсон байна.

Үүнд:
-Дасгал хөдөлгөөн нь биеийн дархлааг сайжруулдаг тул халдварт өвчин дуссан үед хүндрэх магадлалыг     бууруулна.

-Идэвхтэй дасгал хөдөлгөөн ихэссэнээр зүрх судасны өвчин, таргалалт, даралт ихсэх, чихрийн шижин,   хорт хавдар зэрэг халдварт бус өвчнөөс сэргийлдэг бөгөөд эдгээр өвчин нь ковид-19 халдварын үед нас   барах эрсдэлийг нэмэгдүүлж байна

– Цар тахлын үед нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа тул   дасгал хөдөлгөөн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд үр дүнтэй

-Тогтмол дасгал хөдөлгөөн нь уушгины багтаамжийг сайжруулна

-Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь вакцины үйлчлэлийг нэмэгдүүлнэ хэмээжээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн