Томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 12 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байгаа билээ. Хүүхдүүд томуугийн өвчлөлд өртөмхий байдаг учир энэ ажлыг зохион байгуулж байна.
65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байна.
Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээлээ бүрэн бүтэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулан бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна
Вакцинжуулалтаас хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандана вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.
Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:
– Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
– Бусад насныханд эсрэг заалт байхгүй
– 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Томуугийн вакцинд хамрагдсанаар томуугийн А хүрээний хоёр, В хүрээний нэг вирусээс өөрийгөө сэргийлэх бөгөөд архаг өвчтэй хүмүүс уг вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдлээс хамгаалах ач холбогдолтой.
Л.Баяр