Ким Ун Ён бол манай гарагийн хамгийн суут ухаантнуудын нэг. Дөрвөн сартайдаа хэлд орсон тэрбээр 5 настайдаа 5 мэддэг болж, дээд математик хүртэл сонирхож эхэлжээ.
Зургаатайдаа Японы телевизээр дээд математикийн бодлогуудыг төвөггүйхэн бодож, од болсон түүнийг америкчууд анзаарч эхэлсэн байна.
Ингээд хүүг 8 настайд нь NASA-гийн сургалтад дадлагажигчаар авч, 10 настайд нь эрдэм шинжилгээний ахлах ажилтан болтол дэвшүүлжээ. 14-тэйдөө хүү докторын диссертациа хамгаалсан байна. Discovery суваг хүүгийн тухай баримтат кино хийж, түүнийг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу суут ухаантнуудын 6-рт жагсааж байлаа.
Хүү 15 хүрэхдээ л эрдэм шинжилгээний ажилтнуудын бүх насаараа хийгээд хүчрэхээргүй түвшинд очсон байлаа. Олон ч академик шагнал хүртэж, цалин хөлс нь тэр хэрээр өсөж байсан хүү гэнэт л халагджээ.
Ким 16 настайгаа төрөлх Солонгостоо ирсэн байна.
Ким хүү эдгээр он жилүүдэд өөрийнх нь шийдвэрээр хийсэн нэг ч зүйл байгаагүй гэжээ. Хүүгийн IQ 200 давсан тул шууд л боловсрол, хөгжлийн түргэвчилсэн хөтөлбөрөөр явуулж эхэлсэн гэнэ. Харьцуулахад Стивен Хокингийн IQ 160, Эйнштейнийх 200 байдаг аж.
Түүний амьдралд эдгээр үе хамгийн хүнд хэцүү үе нь байсан гэнэ. Бүх зүйл хуваарийн дагуу байдгаас гадна өдөр бүр олон олон тэгшитгэл бодно. Ким өөрийгөө нэг л хэвийн даалгавар биелүүлэх ёстой хэрэггүй робот шиг санадаг байсан гэнэ.
Эх оронд нь ч түүнд хүмүүст байнга анхаарал хандуулж байлаа. Түүнийг их зүйл хийнэ гэж их найдлага тээж байсан гэхэд болно. Гэвч хэт их хариуцлагад дарагдсан залуу нэг хэсэг ганцаараа амьдарч үзжээ. Түүний хувьд олны анхаарлын төвд байх нь хэтэрхий таагүй байсан тул энгийн хүн шиг амьдарч эхэлсэн аж. Солонгосынхоо нэгэн дунд сургуулийг дүүргээд, дараа нь их сургуульд элсэж, барилгын инженерийн диплом өвөртлөөд ч авч. Ийнхүү Синхан их сургуулийн профессор болжээ.
Солонгосын хэвлэлүүдээр одоо ч түүнийг өөрийгөө ашиглаж чадаагүй суутан хэмээн харуусан бичицгээдэг. Ийм авьяас, чадвартай энэ хүн дэлхий ертөнцийг өөрчилж, шинжлэх ухааны хэд хэдэн салбарт инновацийг нэвтрүүлэх ёстой байсан гэж халагладаг.
Гэхдээ хэнд зориулан тэгж хийх ёстой гэж? Хүн төрөлхтөнд үү? Мэдээж хүн төрөлхтөнд одоо ч шинжлэх ухааны үсрэлт хөгжил хэрэгтэй л байгаа. Өдгөө шинжлэх ухаанд илт зогсож, томоохон нээлтүүд хийгдээгүй их удаж байна. Гэвч ухаантай хүн бүр оюун ухаанаа хүн төрөлхтний тэрхүү хөгжил дэвшилд зориулах албагүй шүү дээ. Эрдэмтэн хүн ухаантайгаас гадна ажиллаж байгаа салбараа сонирхдог байх ёстой. Тодорхой амбицтай, алдар нэрд гарч, олны анхаарлын төвд ороход бэлэн байж л нээлт хийх ёстой шүү дээ.
Өдгөө Ким 58 настай. Тэрбээр дуртай ажлаа хийж байгаадаа аз жаргалтай байдаг. Хүн бүрд амжилт, алдар нэр, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэх хэрэггүй гэдгийг тэрбээр бодитоор нотолно.
Эх сурвалж: zen.yandex.ru
6 comments
nasad tegeel duraaraa huuhen shaaj borno uzej bolohguil hetsuu baisan bhguyu
Гоё мэдээ байна. Манайхан чинь одоо хүүхдүүдээ болж өгвөл Айнштайн болгочих гээд л дарамтлаад байдаг.
Тэглээ гээд гоц хувьсгал хийсэн ухаантнууд дунд солонгос хүн байхгүй
amerik chin ashiglaad haydag uls shdee
суут үхаантанууд шуналгүй байдаг
Шунах бодол алга