2020 оны II дугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Налайх дүүрэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд 10 сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Иймд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан залуус та бүхнийг 10 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд цэрэг татлагын товчоогоор орж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар