Хорт хавдар өвчин ингэж ихэссэн!

2020-10-21 16:35
elegnii havdar

Би хүний их эмчээр 40 жил ажиллаж байна. Монголд насанд хүрэгчдийн хорт хавдар өвчин хуруу дарам цөөн, хүүхдийн хорт хавдар огт байгаагүй!

Гэтэл сүүлийн 30 жилд хүүхдийн хүнд өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус алдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хордлогот тууралт, хорт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол доройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихэссэн.

Энэ нь хүүхдийн буруу хооллолт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хооллолттой шууд хамаатай байна!
Чипс бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсалсан бүгд хор хүргэж байна.

Халуун ногоо, бэлэн хоол бүүр ч осолтой ба ийм хоол гэдэс ходоодны ханыг нүхлэж шархлуулаад улмаар гэдэс цоорч эндэх, хагалгаанд орох тохиолдол их болов.

Хүүхдээ өвдөхөөс, өөрсдөө өвдөхөөс, гэр бүлээ өвдөхөөс сэргийлж үйлдвэрийн бүхнээс татгалзаарай.
Хоолноос өөр анхаарах зүйл бол ДЭЛГЭЦ!

Зурагтын дэлгэц хараанд сөрөг нөлөөтэйн дээр тархи ядрааж, архаг цус багадалт тархины саа таталт өвчинд өртөөж байна!

Хүүхэд хүндээр нэг л өвдөхөд дахин дахин өвддөг болчихдог учир хүүхдийнхээ эрүүл мэндэд эртнээс анхаараарай!

Хүний их эмч Самбуугийн Энхтайван

5 сэтгэгдэлтэй

  • Нэргүй

    2020-10-22 20:42 at 20:42

    Солонгос япон хятад 3 таргалалт бага ч гэсэн хорт хавдраар тэргүүлдэг 1. 2. 3 т ордог 3. Хоол нь таргаоууоаагүй ч хорт хавдар үүсгэдэг. Тиймээс солонгост амьдардаг ч солонгос хоол хийж иддэггүй

    Хариулах

    • Нэргүй

      2020-10-23 06:30 at 06:30

      солонгосууд нийтээрээ таргалсан хэт тарганууд ч их болсон байна лээ

      Хариулах

    • шш

      2020-10-23 06:31 at 06:31

      солонгосууд нийтээрээ таргалсан хэт тарганууд ч их болсон байна лээ

      Хариулах

  • Anonymous

    2020-10-23 01:19 at 01:19

    Samar jims sain shde. Yu shagad baigaan. Emch um baij hudla shaagaal

    Хариулах

    • Болор

      2020-10-23 09:23 at 09:23

      Самар жимс гэж хаана бичсэн байна

      Хариулах

Anonymous сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй