Энэ онд НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Иймд III улирлын буцаан олголтыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд тус тус олгох аж.
Энэ дагуу III улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээлсэн байна.
Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна. Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яамнаас мэдээлсэн. НӨАТ-ын баримт олгохгүй аж ахуйн нэгжийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй.